Архангай Аймаг

Коронагаар монгол хүн өвчлөөгүй ч, Монголын эдийн засаг өвдөж эхэллээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хоёрдугаар сарын эцэст Монгол Улсын төсвийн орлого 1.3 их наяд, зарлага 1.5 их наяд төгрөгт хүрч, улсын төсөв 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төвсийн орлого өмнөх оны мөн үеэс 76 тэрбум төгрөгөөр дутлаа. НӨАТ, Онцгой албан татвар, бусад татвар, хураамжийн орлого эрс буурав. Жилийн эцэст  төсвийн орлого 2-3 их наядаар тасрах эрсдэл учраад байгааг эдийн засагчид тооцоолж, анхааруулж байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсвийг тодотгохгүй гэж гүрийсээр.

Аж ахуйн нэгжүүд ашиг хийх нь байтугай цалингаа тавих, татвараа төлөх орлогогүй болоход ойрхон болсноо МҮХАҮТ-аар дамжуулан УИХ-д хэдэнтээ мэдэгдэв. Том компаниудын алдагдал хэдэн тэрбумаар хэмжигдэж эхлэв. Тухайлбал, өнгөрсөн жил 5 тэрбум гаргаад ашигтай ажиллаж байсан  МИАТ компанийн алдагдал өнөөдөр хоёр оронтой тоонд хүрчээ. Аялал жуулчлалын компаниуд хаалгаа барив. Бүр энгийн жишээ. Манай улс ерөнхийдөө түрээсийн эдийн засагтай. Хүмүүсийн гадуур хооллох, мөн худалдан авалт хийх нь эрс багассан. Тийм учраас түрээсийн байранд жижиг гуанз, фитнесс, машин угаалгын газар, гоо сайхан ажиллуулдаг жижиг компаниуд түрээсээ төлж чадахгүйд хүрэв. Тэдэнд байраа түрээсэлж түрээсийн орлогоор нь банкны зээлээ төлдөг хэсэг нь  бас орлогогүй болов. Яг ийм гинжин урвалд жижиг компаниуд, жинхэнэ ЖДҮ-чид хамгийн түрүүнд сөгдөж, сөхөрч эхлэх нь нэн тодорхой болж байна.

Нэгд. Уул уурхайн салбараас бусад буюу худалдаа үйлчилгээ, хөдөө аж  ахуй, боловсруулах үйлдвэрлэл, барилга  зэрэг салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн төлбөрийн 50 хувийг гурав хүртэлх сараар төрөөс төлөх. Үүнд ойролцоогоор 100 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 50 тэрбумыг нь төсвийн хөрөнгө оруулалтаас, 50 хувийг нь Төсвийн тогтворжуулалтын сангаас шийдэх боломжтой гэж үзжээ.

Дашрамд дурдахад, 2020 оны төсөвт гурван их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд хуваарилсан . Үүний бараг хоёр их наяд төгрөг 2020 онд эхлүүлэх шинэ бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан. Уншигч та санаж байгаа бол хөрөнгө оруулалтын зардлаас Хэнтий, Увс аймгуудад хийх хөрөнгө оруулалтын зардал хамгийн өндөр, үргүй зардал хуваарилсан гэж шүүмжлэл дагуулсан. Тэгвэл эдгээр үр ашиггүй зардлыг танах саналуудыг гараад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд МАНАЙ САЙТ хариуцлага хүлээхгүй.

0 сэтгэгдэлтэй 1

Нэр
Сэтгэгдэл
Та сэтгэгдлээ оруулна уу
Зочин 2 цагийн өмнө Ip
erguu muu dangia ih saihan yum hiisiim shig aashlah yumaa
Зочин 2 цагийн өмнө
Арай л яараад байна. Ядаж 3-н сарын дунд хүргэх хэрэгтэй. Харин хөдөө орон нутаг руу болон тэндээс хот руу хүнсний болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүний хүргэлт хангалтыг цэргийн болон бусад онцгой арга замаар, ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай горим шаардлага хангасан нөхцөлтэйгөөр зохион байгуулах хэрэгтэй. Мөнгө санхүү хайрлах хэмнэх шаардлага огт байхгүй. Яг л ийм үед тэр цаасыг чинь зарж үрэхгүй өөр яах юм. Тэр хээтэй цаасаа хайрлаад өөрсдөө үхэх үү?Мөнгөнөөс өөр нандин зүйл бий
БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД 2 цагийн өмнө
МОНГОЛ ОРОН МОНГОЛ УЛС НЭГДЭН НЭГ АМЬСГААТАЙ БОЛЖ ЧАДДАГИЙГ ХАРУУЛСАН
ЭНЭ ҮЕИЙГ САНАЖ АВ !!!!
БИД НЭГ ЗҮГТ БҮГД ЗҮТГЭВЭЛ ЮУ Н КАТАР ЭНЭ ТЭР ВЭ ? БИДЭНД БҮХ ЮМ БИЙ !
СЭТГЭЛ БҮХНИЙГ БҮТЭЭНЭ
СЭТГЭЛ БҮХНИЙГ СӨНӨӨНӨ.., гэж ХАР САРНАЙ ДУУЛЖ БАЙЛАА
Тоогий 2 цагийн өмнө
Хот хоорондох зам нээж болноо хилээр хамаагүй оруулж болохгүй тэр тусгаарлагдсан хүмүүс яахаараа амиа боддог юм 5 одтой буудалд тансаглах гээюу 14хөн хоног тэсч чадахгүй монголд энэ вирус ороод ирвэл зогсоож чадахгүй гэдгийг ойлгомоор юм
banner