“Gogo” подкастын энэ удаагийн дугаарт Лотус йога төвийн багш Б.Биндэръяа оролцлоо. Эрүүл амьдралын хэв маяг бол өнөөгийн "завгүй", "стресстэй" нийгэмд хөндөгдөж буй хамгийн чухал сэдвүүдийн нэг. Харин та эрүүл идэвхтэй амьдарч чадаж байна уу? Хамгийн сүүлд хэзээ энэ талаар нухацтай бодож, анхаарал тавьсан бэ? Хэрэв та л хичээвэл энэ их амархан.
Энэхүү подкастыг сонссоноор та:
- Хүн яагаад эрүүл мэндийн хэв маягийг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй вэ?
- Эрүүл амьдралын хэв маягт юу юу хамаарах вэ?
- Йога, зөв хооллолтын талаарх ойлголтууд?
- Йога хийснээр хүний биед гарах өөрчлөлт, давуу талууд?
- Ямар хоол хүнсийг түлхүү хэрэглэж, ямар хоол хүнснээс татгалзах вэ?
- Цаашлаад сэтгэл санаа, нойр, дадал зуршил зэрэг эрүүл амьдралын хэв маягийн талаарх ойлголтын талаар сонсох болно.
Манай зочин Турк улсад дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн засагч мэргэжлээр суралцаад эх орондоо ирсэний дараа йогийн багшаар ажиллаж эхэлсэн. Чухам яагаад амьдралдаа ийм өөрчлөлтийг хийсэн, хэрхэн өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсох замаар сонирхлоо тодорхойлсон мөн хоёр жилийн хугацаанд 17 кг хассан түүхээсээ бидэнтэй хуваалцлаа. Дандаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан, байгаа газартаа эерэг энергийг түгээж явдаг Б.Биндэръяагийн хувьд “Хүн аз жаргалтай болохоор инээдэг биш инээмсэглэхээр улам их аз жаргалтай болдог” талаар хэлж байсан юм.





ЭНЭ ҮЕИЙГ САНАЖ АВ !!!!
БИД НЭГ ЗҮГТ БҮГД ЗҮТГЭВЭЛ ЮУ Н КАТАР ЭНЭ ТЭР ВЭ ? БИДЭНД БҮХ ЮМ БИЙ !
СЭТГЭЛ БҮХНИЙГ БҮТЭЭНЭ
СЭТГЭЛ БҮХНИЙГ СӨНӨӨНӨ.., гэж ХАР САРНАЙ ДУУЛЖ БАЙЛАА