“Аргалын ач тусыг таниулахын тулд кино бүтээсэн”

-Таны хоёр ч кино гадаадын кино наадмуудад шалгарсан байна. Ямар төрөлд нэр дэвшиж шагнал хүртэв?-Миний хоёр бүтээл богино хэмжээний баримтат кино төрөлд шалгарсан. Анхны “Зам” нэртэй бүтээл маань 2016 онд Японы Киото хотод зохиосон Олон улсын оюутнуудын 19 дэх наадамд дэлхийн олон орны 539 бүтээлээс  шилдэг 16-д шалгарсан. Харин хоёр жилийн дараа “Аргал “ нэртэй кино маань Япон улсын Токио хотноо зохион байгуулсан  “Цүрүкава”  кино наадмын шилдэг 92 уран бүтээлийн шилдэг 24-д шалгарсанд баяртай байгаа.

Тус арга хэмжээн дээр кино найруулагч наадмын гол шүүгч Когава Казуяа миний бүтээлийн талаар хэлэхдээ “Би өмнө нь  Монголын нүүдэлчдийн амьдрал, тал нутгийн талаар бишгүй олон үзэж байсан ч яг ийм бодит зураглал, реалист төрхийг анх удаа харж байна гэж хэлсэн. Үүнээс их урам авсан.  Энэ бүтээл маань мөн Египетийн  “Sharm El Sheiken Asian film Festival”, “ SAFF” кино наадамд шалгарч Монгол Улсаа төлөөлөн “Official selection” уралдаанд оролцох урилга хүлээж авч байсан.

-Анхныхаа бүтээлийг яагаад “Зам” гэж нэрлэсэн юм бэ?
-Энэ бүтээл нь миний их сургуулийн дипломын ажил байсан. Үүний учир нь хүн амьдралдаа ямар нэгэн замыг сонгож л амьдардаг шүү дээ. Харин зөв үү, буруу юу гэдгийг хүн өөрөө л сонгодог.    Мөн нэгэн үндэстэн бидний өвөрмөц өв соёл, зан заншил гэж бий. Харин  түүнийг цааш нь хэрхэн авч үлдэх вэ гэдэг залуу үе биднээс ихээхэн хамааралтай гэж боддог.  Бид хөгжихийн хэрээр өв соёлоосоо тэр хэрээрээ алсарч байна уу даа ч гэсэн эмзэглэл хааяа төрдөг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд МАНАЙ САЙТ хариуцлага хүлээхгүй.

1 сэтгэгдэлтэй 0

Нэр
Сэтгэгдэл
Зочин 2020-04-07 01:18:40
sdffsdfsdfsd

Санал болгох

banner